воскресенье, января 18, 2009

Далай дээрх мөргөлдөөн
(Болсон явдал)

Испани болон америкчуудын хооронд далай дээрх онцгой байдлын радио долгион дээр болсон ярилцлага
Испаничууд:
  • А853 яриж байна. Та нар яг биднийг чиглэн ирж байна, мөргөлдөөн болохоос сэргийлж урд зүгрүү 15 хэм эргэнэ үү. Бидний хооронд далайн 25 милийн зай байна.
Америкчууд:
  • Та нартай Америкийн Нэгдсэн Улсын усан онгоцны ахмад яриж байна. Бид та нарыг бид нартай мөргөлдөхөөс сэргийлж чиглэлээ 15 хэм өөрчилөхийг шаардаж байна.
Испаничууд:
  • Бид та нарын саналыг хүлээж авах боломжгүй гэж бодож байна. Бид та нарыг чиглэлээ урд зүгрүү 15 хэм өөрчилөхийг санал болгож байна.
Америкчууд: (Өөр хүн)
  • Та нартай Америкийн Тэнгисийн Цэргийн Флотын нисдэг онгоц тээвэрлэгч “Линкольн” усан онгоцны командлагч Ричард Жеймс Ховард яриж байна. Манай онгоц Америкийн Тэнгисийн Цэргийн Флотод хэмжээгээрээ хоёрт ордог. Биднийг 2 крейсер. 6 сөнөөгч, 2 шумбагч болон бусад жижиг дэмжигч онгоцнууд дагалдаж байна. Би танийг чиглэлээ өөрчилөхийг санал болгож бүүр тушааж байна. Ингэхгүй бол бид өөрсдийнхөө хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангахын тулд зохих арга хэмжээг авах болно гэдэгийг анхааруулж байна. Бид нарын замаас зайлна уу.
Испаничууд:
  • Та нартай Хуан Мануэль Салаг Алканара яриж байна. Бид хоюулаа байна. Бид нарыг нохой, оройн хоол, хоёр лонх шар айраг дагалдаж байна. Бид нарыг одоо унтаж байгаа нэг канар шувуу дэмжиж байна. Бид эх газар дээр байрлаж буй гэрэлт цамхаг тул хаашаа ч явах бодолгүй байна. Бид испанийн гэрэлт цамхагуудын дунд хэмжээгээрээ хэдэд нь ордогийг мэдэхгүй байна. Та нар өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд зохих бүх арга хэмжээгээ авч болно. Гэхдээ хэрвээ та нар чиглэлээ өөрчилөхгүй бол таны “Линкольн” манай хадан хясааг мөргөх болно.
Америкчууд үнэн баавартай юмаа

вторник, января 13, 2009

Америкийн хууль, зааварууд

Хууль

Цогцосны хажууд хараал хэлж болохгүй – Техас

  • Тэндэхийхэн цогцос харангуутаа хараал хэлмээр санагддаг бололтой

Гал унтраагч унтлагын хувцастайгаа байгаа эмэгтэйг аварч болохгүй – Миссури

  • Гал унтраагч унтлагын хувцастай эмэгтэйг харчаад хувцасаа солихыг нь хүлээж байгаад дараа нь аврах юм байна. Өөр хувцас байхгүй бол тэр эмэгтэйг шатахыг нь хараад л SORRY гээд л суух юм байна. Эсвэл хувцасыг тайлуулж шалдан болсных нь дараа аврана

Өмднийхөө арын халаасанд зайрмаг хийж явбал 3 хоног хорих ял – Кентукки
  • Дэлгүүрээс зайрмаг авч яваад л 72-д суух нь байна шүү дээ

Нөхөр нь сонгино, сардин загас идсэн үедээ эхнэртэйгээ секс хийж болохгүй – Миннесота

  • Сармис идсэн үед бол болох нь байна. Сонгин нь яг яадаг байнаа.

Эмэгтэй хүн өрөөндөө ганцаараа байгаа үедээ эрэгтэй хүний зургын өмнө нүцэглэж болохгүй – Огаё

  • Ганцаараа байгаа үед нь юу хийж байгаагийг нь хэн гэрчилэх юм болоо

Гэрийн тэжээвэр амьтадад навчин тамхи санал болгож болохгүй – Иллиноис

Кинотеатрд арслан авчирж болохгүй – Мериленд

Нисэж байгаа онгоцноос амьд буга шидэж болохгүй – Аляска

Хичээлийн зохион бичлэг дээр "Аав" болон "Ээж" гэсэн үг хэрэглэхийг хориглосон - Калифорни
  • Шалтгаан нь: "Аав" болон "Ээж" гэсэн үгнүүд гомочуудын гэр бүлийг гутааж байгаа юм байна.
  • Энэ хуулийг Та бидний сайн таних Шварцнегер гаргаж баталсан байна.



Заавар

Усны малгай дээрх заавар: Зөвхөн 1 толгойнд зориулагдасан

Бенгалын гал: Амандаа хийж болохгүй

Одеаль: Торнадогоос хамгаалах хэрэгсэл болгож болохгүй

Индүү: Өмсөж байгаа хувцасаа индүүдэж болохгүй

Машины хажуугын толь: Жолоочоо санаж яв – хажуугын толинд таны машины урд биш ард явж байгаа машин харагдаж байгаа

Үс хатаагч: Зүүдэндээ үс хатаагч хэрэглэж болохгүй

  • Эмэгтэйчүүд нь гоо сайхандаа маш их анхаардаг бололтой

Бензинэн хөрөө(манайны мэдэх Дружба хөрөө): Хөрөөг зогсоохдоо гар болон эрхтэнээ ашиглаж болохгүй.

  • Ингэж оролдсон хүн байдаг бололтой


Та бүхэнд өөр хачирхалтай, инээдтэй хуулиуд байвал өгнө үү.