суббота, декабря 01, 2007

Ubuntu -ийн grub сэргээх

Манай мэргэжилийн ихэнх хүмүүс компьютер дээрээ Windows, Linux гэсэн 2 үйлдлийн систем суулгачихаад ажилладаг болж байна.
Би өөрөө ч Windows, Ubuntu 2-ийг суулгачихсан.

Нэг өдөр Windows -оо дахин суулгах хэрэг гарав / Windows маань жоохон тэнэгтэж эхэлсэн нь тэр /.
Ubuntu -руугаа яаж буцаж орох вэ гэдэг асуудал тулгарав. / Ubuntu-г дахин суулгаж, орчингоо бэлдэх ажилаас залхуурав. /

Google ахаас асуусан чинь хэд хэдэн линк өгөв. Тэгсэн нэг л бишээ. Ажилийнхаа нэг хүнээс асуусан чинь нэг линк өглөө.

Тэр нь таалагдав. Ингээд Та бүхэнтэй ч хуваалцъя гэж бодлоо.

Алхам алхамаар сийрүүлэв:
1. Ubuntu -ийнхээ Live CD-г уншуулна.
2. Terminal нээнэ.
3. $sudo grub
4. grub> find /boot/grub/stage1
5. grub> root (hd0,1)
6. grub> setup (hd0)
7. grub> quit
8. Компьютерээ дахин ачааллана

Ингээд л болоо.

понедельник, апреля 16, 2007

Захиалагчидын хүсэл
Гүйцэтгэгчдийн биелүүлэлт




воскресенье, марта 25, 2007

Билл Гейтсийн гавъяа буюу яагаад Windows

LINUX болон Mac OS –оос дээр вэ.

Яагаад Windows энгийн хэрэглэгчдэд сайн бэ

Яг үнэнийг хэлэхэд одоогоор MS Windows XP бол хэрэгчдэд байгаа хамгийн сайн үйлдлийн систем юм. Харин LINUX одоо болтол “Өөрийн үйлдлийн системийг өөрөө хий” гэсэн уриатай байгаа.

Зарим салбаруудад LINUX –ийг гүйцэх зүйл байхгүй нь үнэн. Windows дээр асуудлууд үүсдэг нь үнэн. Заримд хүмүүст компьютер бол янз бүрээр задалж угсармаар санагддаг том тоглоом юм. Тэгээд үйлдлийн системийг нь судалж, задалж, янз бүрээр угсарч болдог бол хамгийн сайн тоглоом мэт. Гэвч хүн бүр энэ тоглоомоор тоглохийг хүсдэггүй. Яагаад вэ? Мак –уудын хувьд бол 1995 оны сүүлээс хэрэглэгчдын компьютерийн мэдлэг өссөнөөр тэд Windows 95 –ийг амархан сурж, сайн дураараа Макинтош –уудаас салсан. Яагаад гэвэл Pentium процессор, Windows 95 –тай компьютерууд нь Мак –аас 3 дахин хямд байсан. Мөн түүнд зороиулсан програм хангамж нь 10 дахин олон, үнэ нь 3 дахин хямд байв!

Яагаад Windows хөгжүүлэгчидэд сайн бэ

Зарчимын хувьд яагаад Windows бусад Үйлдлийн системүүдээс сайн бэ:
Онолын хувьд энэ систем нь орчин үеийн хамгийн сүүлийн ололтуудад тулгуурлагдсан.

Програмчлалын ирээдүй болон чиглэл нь Объект хандалт гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх. Харин Обкект хандалт програмчлалын чиглэл компонентын програмчлал. Windows 95 –ийн хамгийн том давуу тал нь COM – загвар байсан. COM – объектууд болон ActiveX бүрдэлүүд нь програмуудын хоорондоо зохицож ажиллах боломжийг олгосон юм.

LINUX дээр үүнтэй адил зүйл хийх боломж байхгүй байна! Програм болгон тус тусдаа ажилладаг.

Жишээ нь Windows дээр ямар нэгэн төрөлийн файлтай ажилладаг програм хийлээ гэж бодий видео ч юм уу. Харин дараа нь шинэ төрлийн файл гарахад хэрэглэгч уг програмыг цаашид ашиглахын тулд нэмэлт хөрвүүлэгч / кодек / суулгахад л хангалттай. Ингээд л таны програмыг бичиж байх үед байхгүй байсан файлын төрөлүүдтэй ажиллаж чадна. Ингэхдээ таны компьютер дээр байгаа бүх төрлийн тоглуулагчид уг хөрвүүлэгчийг ашиглаж чадна. LINUX ингэж хийж болохгүй. Програмууд нь хоорондоо хоршиж ажиллах ерөнхий систем байхгүй!

COM (COM+,DCOM) компонентын загвар аюултай, үүнээс болж Windows 95, 98, ME нар амархан гэмтдэг байсан. NT төрлийн үйлдлийн системүүдэд (NT4, 2000, XP) найдвартай ажиллагааг загварыг сайжруулсанаар шийдээгүй. Гэвч Microsoft аюулгүй объектын загвар болох .NET рүү анхаарлаа хандүүлж байна. SUN Microsystems компани тухайн үед Microsoft –ыг Java-г ашиглан ялж болох байсан боловч хөгжүүлэгчид нь зүгээр нэг програмчлалын хэлээс илүү зүйл зохиосон гэдгийг нь удирдлагууд нь ойлгоогүй! Харин Microsoft –ийнх ойлгосон. Тэгээд Java –г өөрийн үйлдлийн системтэйгээ бїрэлдїїлэх гэсэн боловч SUN Microsystems –тэй патентын шүүхэд орсон.

LINUX сонирхогчидын дундаас хэн нэг нь түүний үндэс дээр компонентэн загвартай үйлдлийн систем бий болгох ажилыг хийх хүн байгаа болов уу? Харамсалтай л юм!