вторник, января 13, 2009

Америкийн хууль, зааварууд

Хууль

Цогцосны хажууд хараал хэлж болохгүй – Техас

  • Тэндэхийхэн цогцос харангуутаа хараал хэлмээр санагддаг бололтой

Гал унтраагч унтлагын хувцастайгаа байгаа эмэгтэйг аварч болохгүй – Миссури

  • Гал унтраагч унтлагын хувцастай эмэгтэйг харчаад хувцасаа солихыг нь хүлээж байгаад дараа нь аврах юм байна. Өөр хувцас байхгүй бол тэр эмэгтэйг шатахыг нь хараад л SORRY гээд л суух юм байна. Эсвэл хувцасыг тайлуулж шалдан болсных нь дараа аврана

Өмднийхөө арын халаасанд зайрмаг хийж явбал 3 хоног хорих ял – Кентукки
  • Дэлгүүрээс зайрмаг авч яваад л 72-д суух нь байна шүү дээ

Нөхөр нь сонгино, сардин загас идсэн үедээ эхнэртэйгээ секс хийж болохгүй – Миннесота

  • Сармис идсэн үед бол болох нь байна. Сонгин нь яг яадаг байнаа.

Эмэгтэй хүн өрөөндөө ганцаараа байгаа үедээ эрэгтэй хүний зургын өмнө нүцэглэж болохгүй – Огаё

  • Ганцаараа байгаа үед нь юу хийж байгаагийг нь хэн гэрчилэх юм болоо

Гэрийн тэжээвэр амьтадад навчин тамхи санал болгож болохгүй – Иллиноис

Кинотеатрд арслан авчирж болохгүй – Мериленд

Нисэж байгаа онгоцноос амьд буга шидэж болохгүй – Аляска

Хичээлийн зохион бичлэг дээр "Аав" болон "Ээж" гэсэн үг хэрэглэхийг хориглосон - Калифорни
  • Шалтгаан нь: "Аав" болон "Ээж" гэсэн үгнүүд гомочуудын гэр бүлийг гутааж байгаа юм байна.
  • Энэ хуулийг Та бидний сайн таних Шварцнегер гаргаж баталсан байна.



Заавар

Усны малгай дээрх заавар: Зөвхөн 1 толгойнд зориулагдасан

Бенгалын гал: Амандаа хийж болохгүй

Одеаль: Торнадогоос хамгаалах хэрэгсэл болгож болохгүй

Индүү: Өмсөж байгаа хувцасаа индүүдэж болохгүй

Машины хажуугын толь: Жолоочоо санаж яв – хажуугын толинд таны машины урд биш ард явж байгаа машин харагдаж байгаа

Үс хатаагч: Зүүдэндээ үс хатаагч хэрэглэж болохгүй

  • Эмэгтэйчүүд нь гоо сайхандаа маш их анхаардаг бололтой

Бензинэн хөрөө(манайны мэдэх Дружба хөрөө): Хөрөөг зогсоохдоо гар болон эрхтэнээ ашиглаж болохгүй.

  • Ингэж оролдсон хүн байдаг бололтой


Та бүхэнд өөр хачирхалтай, инээдтэй хуулиуд байвал өгнө үү.

6 комментариев:

Мөнхбаатар комментирует...

Үнэхээр инээдтэй юм аа.
Хамгийн сонин нь ийм хууль ямар логикоор батлагдаад байна?

sanakae комментирует...

Хэхэ хөрөөг унтраахдаа ч эвгүй арга хэрэглэдэг болтой юм аа.

Ц.Баясгалан комментирует...

Ер нь бол логик нь амархан л даа
Америкд болж өгвөл ямар нэг хүн байгууллагыг ямар нэгэн шалтгаанаар шүүхэд дуудаж мөнгө салгахыг боддог.

Энэ бүхнээс сэргийлж янз бүрийн хууль гаргаж байгаа

Хачирхалтай боловч үнэн нь юм даа

Ц.Баясгалан комментирует...

Жишээ нь нэг эмэгтэй нохойгоо шарах шүүгээнд хийгээд алчихсан. Тэгээд тэрхүү шарах шүүгээ үйлдвэрлэсэн газарыг шүхэд дуудсан.

Шалтгаан нь: Шарах шүүгээ ашиглах заавар дээр нохойг хийж хатааж болохгүй гэж бичээгүй байсан.

Хамгийн хачирхалтай нь тэр эмэгтэй ялсан.

Uka комментирует...

Хахаха инээдтэйгээр бархуу ойрд инээгээгүйгээрээ л инээлээ. Нээрээ үнэн юм байхдаа кккккк.

Badka комментирует...

Yostoi l sonin ymnuud bna uu gui yu kk