Далай дээрх мөргөлдөөн
(Болсон явдал)
Испани болон америкчуудын хооронд далай дээрх онцгой байдлын радио долгион дээр болсон ярилцлага(Болсон явдал)
Испаничууд:
- А853 яриж байна. Та нар яг биднийг чиглэн ирж байна, мөргөлдөөн болохоос сэргийлж урд зүгрүү 15 хэм эргэнэ үү. Бидний хооронд далайн 25 милийн зай байна.
- Та нартай Америкийн Нэгдсэн Улсын усан онгоцны ахмад яриж байна. Бид та нарыг бид нартай мөргөлдөхөөс сэргийлж чиглэлээ 15 хэм өөрчилөхийг шаардаж байна.
- Бид та нарын саналыг хүлээж авах боломжгүй гэж бодож байна. Бид та нарыг чиглэлээ урд зүгрүү 15 хэм өөрчилөхийг санал болгож байна.
- Та нартай Америкийн Тэнгисийн Цэргийн Флотын нисдэг онгоц тээвэрлэгч “Линкольн” усан онгоцны командлагч Ричард Жеймс Ховард яриж байна. Манай онгоц Америкийн Тэнгисийн Цэргийн Флотод хэмжээгээрээ хоёрт ордог. Биднийг 2 крейсер. 6 сөнөөгч, 2 шумбагч болон бусад жижиг дэмжигч онгоцнууд дагалдаж байна. Би танийг чиглэлээ өөрчилөхийг санал болгож бүүр тушааж байна. Ингэхгүй бол бид өөрсдийнхөө хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангахын тулд зохих арга хэмжээг авах болно гэдэгийг анхааруулж байна. Бид нарын замаас зайлна уу.
- Та нартай Хуан Мануэль Салаг Алканара яриж байна. Бид хоюулаа байна. Бид нарыг нохой, оройн хоол, хоёр лонх шар айраг дагалдаж байна. Бид нарыг одоо унтаж байгаа нэг канар шувуу дэмжиж байна. Бид эх газар дээр байрлаж буй гэрэлт цамхаг тул хаашаа ч явах бодолгүй байна. Бид испанийн гэрэлт цамхагуудын дунд хэмжээгээрээ хэдэд нь ордогийг мэдэхгүй байна. Та нар өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд зохих бүх арга хэмжээгээ авч болно. Гэхдээ хэрвээ та нар чиглэлээ өөрчилөхгүй бол таны “Линкольн” манай хадан хясааг мөргөх болно.
2 комментария:
хахахахаха ёооооё инээд хүрээд элэг авах гэжийшд хахахаха. Муу америкчууд үнэн баавартай бас мулгуу хахахаха. Энэ яг үнэн бол муухай байдалд орсон бнашд хахахахахаха
Xeden ond xaana bolson yavdal ve yo.
Отправить комментарий