вторник, декабря 08, 2009

Боловсролын Ерөнхий Шалгалт гэж юу вэ?
(1-р хэсэг)


Ерөнхий Шалгалт анх яаж гарсан бэ?

Энэ шалгалт нь Африк дахь францийн колони байсан орнууд тусгаар тогтнолоо зарласны дараа Францад үүсэн байна. Францруу африкийн дүрвэгсэд олноор орж ирсэн бөгөөд тэдгээрийн боловсрол нь асар энгийн байв. Тэд нар ихэнх нь 10 хүртэл л тоолж чаддаг байсан ба түүгээс их тоог "олон" гэж хэлдэг байжээ. Сая гэсэн тоо байдагыг мэддэг боловч тэр нь хэр ихийг төсөөлж ч чаддаггүй байв. Үүнээс болж шалгалтын системийг хялбаршуулж ЕШ болон шалгалтын тестийн систем гарч ирсэн. Энэ нь Бодох чадварыг Таах чадвараар солисон байна. Жилийн дараа Францад эсэргүүцлийн жагсаал эхэлжээ. Ард түмэн залуучуудын олон талд сэтгэн бодох чадвар 2хон тал болж хувирж байгаад эсэргүүцлээ илрхийлсэн байна. 3жилийн дараа Францийн засгийн газар энэхүү шалгалтыг авахаа болихоор шийдэв. Учир нь францийн ард түмэнээс гадна төр засаг нь хүртэл тэнэг болж байв.

Ерөнхий шалгалт-тестийн системийн төгсгөл ирсэн гэж бодож болох байсан боловч үгүй байж. Англи энэ бүх жилүүдэд тэнэг болж байгаа Францийг анхааралтай болон баяртайгаар ажиглаж байв. Яг энэ үед Английг Америк бухимдуулж байв. Тэрээр эдийн засгийн асар их хүч хуримтлуулж байсан бөгөөд английн эдийн засгийн салбар байхыг хүсэхгүй байв. Тиймээс энэхүү улсын эрч хүчийг таслан зогсоох хэрэгтэй байв. Яг энэ үед Франц дахь Ерөнхий Шалгалтын үр дүнг ажигласан английн тагнуулын дүн шинжилгээ хэрэг болов. Англий тагнуулын газарт америйкийн боловсролыг "агтлах" төлөвлөгөө боловсруулагдав. Тэд нар америкчуудыг зомби бологхын тулд залуучудаас нь эхлэх хэрэгтэй гэдэгийг ойлгож байв. Үүний тулд сургалтын тестийн системийг илүү ашигтай гэж пиардах, бүтээн босгож сурах хүмүүсийн оронд цээжилдэг болгох хэрэгтэй байв.

Ингээд 60-аад оны дундуур английн тагнуулын газар бэлтгэгдсэн бүлэг хүмүүс Америкрүү боловсролын шинэ системийг пиардахаар явав. Энэ систем нь дараагийн үеийн америкийн залуучуудын хөгжлийг хэдэн зуунаар хойшлуулах ёстой байв. 20 жил ч болоогүй байхад дэлхийн сэхээтнүүдийн дунд америкчуудыг "явцуу ухаантай" (narrow-minded) гэж нэрлэх болов.

Америйкийн жишээн дээр Ерөнхий Шалгалт болон тестийн систем нь залуучуудыг олноор сүйрүүлэх зэвсэг болох нь тодорхой болсон байна.